Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан

Нийтэлсэн огноо: 2026.01.13

Хуваалцах Жиргэх

Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ: АРДЧИЛСАН СОНГУУЛЬ” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа. 

Энэ удаагийн уралдааны I шатанд судлаачийн ангилалд 15 илтгэл, оюутны ангилалд 30 илтгэлийг хүлээн авч ангилал тус бүрд шилдэг илтгэлийг шалгаруулсан. Улмаар 2026 оны 1 сарын 12-ны өдөр II шатанд шалгарсан шилдэг илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

Судлаачдын ангиллын Тэргүүн байрт “Үндсэн хуульт ёс ба ардчилсан институтын хөгжил: Сонгуулийн төв байгууллагын бүтэц-чиг үүргийн бие даасан байдалд өгөх санал” сэдвээр Б.Сарантуяа шалгарлаа. Харин, оюутны ангилалд Тэргүүн байр шалгараагүй болно.